Бидний тухай

Хамтдаа босго давъя

Монголын Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо (SDPD) нь МАН-ын дэргэдэх ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Үүсгэн байгуулагдсан

2026.06.21

Холбоо 2026 оны 6 дугаар сарын 21-нд Тусгаар тогтнолын ордонд анхдугаар Их хурлаа зохион байгуулж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төлөөлөлтэйгээр албан ёсоор байгуулагдсан.

Эрхэм зорилго

Нийгмийн ардчилсан үзэл санаа, үндэсний язгуур үнэт зүйлст тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагч, салбарын мэргэжилтнүүдийн хамтын эрх ашгийг хамгаалж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нь хүргэнэ.

Ингэснээр тэдний улс төр, нийгмийн тэгш оролцоог хангаж, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Үнэт зүйл

  • Эрх чөлөө
  • Тэгш эрх
  • Шударга ёс
  • Эв нэгдэл

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (CRPD)-ийн «өөрсдийн ба өөрсдөөр удирдагдах» зарчмыг баримтална.

Илүү мэдээлэл

Манай бүтэц, удирдлагын байгууллага, бага хурлын тухай дэлгэрэнгүй уншина уу.

Бүтэц харах