Оролц

Гишүүн болоорой

Холбооны хүч нь гишүүддээ байдаг. Гишүүн болсноор та эрхээ хамтдаа хамгаалж, хүртээмжийн шийдвэрт өөрийн дуу хоолойгоо оруулна.

Гишүүнчлэлийн хүсэлтээ онлайнаар илгээнэ

  • Холбооны шийдвэр гаргах үйл явцад оролцох
  • Орон нутагтаа салбар холбоо байгуулах
  • Сургалт, өмгөөлөл, эрх зүйн зөвлөгөө авах

Нэмэлт мэдээлэл

Гишүүнчлэл, салбар холбоо байгуулах талаар шаардлагатай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд (8000-6724)-тай холбогдоно уу.

Гишүүнээр элсэх

Бүртгэлийн дэлгэрэнгүй хуудас нээгдэнэ. Бөглөх хугацаа 2-3 минут.

Гишүүнчлэлийн ангилал

Холбооны үзэл баримтлал, дүрмийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын иргэн бүр гишүүнээр элсэх эрхтэй.

Үндсэн гишүүн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Сонгох, сонгогдох, бодлого боловсруулахад оролцох эрхтэй.

Дэмжигч гишүүн

Эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд.

Хамтрагч гишүүн

Сэргээн засах эмч, хөдөлгөөн засалч, тусгай боловсролын багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүртээмжийн мэргэжилтэн, судлаачид.

Хүндэт гишүүн

Холбооны үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан иргэд.

Өөрт тохирох ангиллаа сонгоод хүсэлтээ илгээнэ үү.

Гишүүнчлэлийн маягт бөглөх