Бидний тухай

Удирдлагын бүтэц

Холбооны дүрэмд заасан удирдлага, хяналтын байгууллагууд.

  1. 01

    Их хурал

    Холбооны эрх барих дээд байгууллага. УИХ-ын сонгуулийн мөчлөгтэй уялдан 4 жилд 2-оос доошгүй удаа хуралдана. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүрээс 5 төлөөлөгч оролцоно.

  2. 02

    Ерөнхийлөгч — О.Саранчулуун

    УИХ-ын гишүүн. МАН-ын даргын танилцуулсан нэрийг Их хурлын төлөөлөгчид нээлттэй санал хураалтаар сонгодог. Нэг удаа улиран сонгогдож болно.

  3. 03

    Удирдах зөвлөл

    Их хурлын чөлөө цагт үйл ажиллагааг удирдаж, стратеги, төлөвлөгөө, төсвийг батална. Улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

  4. 04

    Бага хурал

    Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг боловсруулж Их хуралд өргөн барина.

  5. 05

    Хяналтын хороо

    Санхүү, дүрмийн хэрэгжилтэд хараат бус хяналт тавьж, жил бүр хөндлөнгийн аудитын тайлангаа Их хуралд танилцуулна.

  6. 06

    Ажлын алба

    Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд ахалж, өдөр тутмын үйл ажиллагаа, гишүүнчлэлийн бүртгэл, сургалтыг хариуцна.

  7. 07

    Салбар холбоод

    21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжтэй. Удирдах зөвлөлийн шийдвэрээр гадаад улс оронд салбар байгуулж болно.

  8. 08

    Гишүүнчлэл

    Үндсэн гишүүн (хөгжлийн бэрхшээлтэй иргэн), дэмжигч гишүүн (гэр бүл, асран хамгаалагч), хамтрагч гишүүн (салбарын мэргэжилтэн), хүндэт гишүүн гэсэн 4 ангилалтай.